Бидний тухай
Бид айл өрх, оффис, орон сууцны нийтийн талбайд зориулсан сэргээгдэх эрчим хүчний болон дизель генераторын цогц системийг нийлүүлэх болон түрэсийн үйлчилгээг төрөл бүрийн төлбөрийн уян хатан нөхцөлөөр санал болгож байна.
Өвлийн улиралд цахилгаан тасрах нь ердийн үзэгдэл болсон бөгөөд энэ бүрт та лифтэнд сууж чадахгүй болох, харанга орцоор алхах, гэртээ хоолоо хийж чадахгүй даарч цахилгаан ирэх цагийг хүлээх шаардлагагүй боллоо.
Сэргээгдэх эрчим хүчний болон нөөцийн пизель цахилгаан үүсгүүр нь цахилгаан тасрахад автоматаар шилжиж, гэрэл, хөргөгч, интернэт, лифт зэрэг зайлшгүй хэрэглээг цахилгаанаар тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлдэг.
Бид бараагаа үйлдвэрлэгчээс шууд нийлүүлж, угсралт, тохиргоо, сургалтыг өөрсдөө хийж, баталгаат хугацааны туршид техникийн үйлчилгээ үзүүлнэ.
